Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 1-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 1-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-01-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 1-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -9.8-25.4 градус хүйтэн, бусад нутгаар -12.3-20.0 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Есөнбулаг, Цээлд 2, Эрдэнэ, Чандмань, Цогт сумуудад 1 градус дулаан, Алтай, Бугат, Тонхил, Баян-Уулд 0 градус дулаан, бусад сумдад -1-18 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -32, Даривт -30, Есөнбулаг, Бигэр, Гуулин, Тайшир, Жаргаланд -29, Хөхморьт, Дэлгэр, Халиунд -27 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -14-26 градус хүйтэн, бусад нутгаар -10-19 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Цогтод 12, Алтай, Тонхилд 11, Бугат, Баян-Уулд 10, Цээлд 8, Есөнбулагт 7, Тооройд 6 градус дулаан, бусад нутгаар 0-13 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -34, Гуулинд -32, Тайширт -31, Цогтод -29, Есөнбулаг, Бигэрт -28, Тонхил, Хөхморьтод -27 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Төгрөгт 0.8 мм, Баян-Уул, Жаргалан, Чандманьд 0.3 мм, Есөнбулагт 0.1 мм, Тонхил, Халиунд 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 19 м/с, Цээлд 17 м/с, Дэлгэр, Төгрөг, Эрдэнэ сумуудад 14 м/с, бусад сумуудад 6-12 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-3 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2022 оны 1-р сарын 20-ны байдлаар Шаргад 4 см, Алтайд 3, Есөнбулагт 2, Тонхил, Хөхморьт, Гуулин, Дарив, Дэлгэр, Жаргалан, Төгрөгт 1 см, Бигэр, Тайшир, Цогт, Чандманьд 0 см зузаан, бүрхэц 5-10 балл тогтсон. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Шаргад 0.21 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /